Өөрчилсөн- Тохиргоо → Заал → QR код табаас хэвлэх QR код богино, уншигдахуйц холбоостой болсон.
Нэмсэн- Касс бүр дээр «PIN код эхэлж шалгах» тохиргоо нэмсэн. Унтраавал POS нээхэд биш, захиалга бүрд ажилтны нэр, PIN кодыг асууна.
Өөрчилсөн- Энэ горимд «Төлбөр авах» үед PIN код асуухгүй — төлбөр захиалга авсан ажилтны нэр дээр бүртгэгдэнэ.
Өөрчилсөн- Ширээний QR код богино, уншигдахуйц холбоостой болсон.
- Өмнө хэвлэсэн QR кодууд хэвээр ажиллана.
Нэмсэн- Борлуулалт → Нэхэмжлэх хэсэгт төлбөр орсныг бүртгэхэд төлбөрийн баримт харилцагчид и-мэйлээр очно.
Зассан- Эхний үлдэгдэл болон барааны үлдэгдлийн тооцооны алдааг зассан.
- Огноо сонгох үеийн алдааг зассан.
Нэмсэн- «Нэхэмжлэх» төлбөрийн хэрэгслээр тооцоог хааж, мөнгө орохоос өмнө И-Баримт гаргана.
Нэмсэн- Нэг салбарт ижил төрлийн төлбөрийн хэрэгслийг өөр өөр нэртэйгээр олон удаа нэмж болно.
Өөрчилсөн- Банкаа жагсаалтаас сонгоно.
Өөрчилсөн- Ижил төрлийн хэд хэдэн хэрэгсэл (жишээ нь хоёр банкны карт) тохируулсан бол төлбөрийн дэлгэц дээр нэрээр нь ялгаж харуулна.
Нэмсэн- Савлагаатай барааны (жишээ нь лонх) үлдэгдлийг мл-ээр хөтөлнө.
Зассан- Удирдлагын системийн хэд хэдэн алдааг зассан.
Нэмсэн- Савлагаатай барааг (жишээ нь лонх) ширхэгээр зарж, үлдэгдлээс мл-ээр хасна.
Өөрчилсөн- Барааны хэмжээ (багтаамж)-ийн тооцоог шинэчилсэн.
- POS тайлангийн борлуулалтын шүүлтүүрийг сайжруулсан.
Нэмсэн- Ажилтан утасны дугаараар нэвтэрнэ.
- Ажилтан эхний нэвтрэлтэд түр нууц үгээ заавал солино.
Зассан- Борлуулалтын засварын алдааг зассан.
Нэмсэн- Нэг ширээний тооцоог хувааж, тус тусад нь төлж болно.
Өөрчилсөн- Төлсөн ч чөлөөлөөгүй ширээ байвал өдрийн хаалт хийгдэхгүй.
Зассан- Борлуулалтын онцгой тохиолдлуудын алдааг зассан.
- Удирдлагын системийн бусад алдааг зассан.
Өөрчилсөн- Баримтын хуудсыг шинэчилсэн.
Зассан- Баримтын принтерийн фонт болон тод бичвэрийн алдааг зассан.
Нэмсэн- Хоол гарахаас өмнө төлсөн ширээ «Ширээ чөлөөлөх» дарах хүртэл эзэлсэн хэвээр үлдэнэ.
- Аваагүй «Бэлэн» хоол, зөөгч дуудах, ширээ цэвэрлүүлэх мэдэгдэл 5 минут тутам дахин дуугарна.
Өөрчилсөн- POS-ийн дэлгэц, хэвлэх хэсэг болон хэрэглэгчийн дэлгэцийг шинэчилсэн.
Өөрчилсөн- Картын терминалын нэгтгэл хийгээгүй бол өдөр хаагдахгүй; шалтгаан бичээд алгасаж болно.
Хассан- Захиалга цуцлах, хоол хасах, буцаах үед «Хаягдал уу?» гэж асуудаг алхмыг хассан — бараа агуулахад буцна.
Нэмсэн- Гал тогооны дэлгэц — захиалгыг «Нээлттэй», «Бэлэн болсон» гэсэн хоёр хэсэгт харуулна.
Хассан- «Гаргасан» алхмыг хассан — «Бэлэн» нь гал тогооны эцсийн төлөв.