Skip to main content

Бараа

Benu системийн "Бараа" цонх нь рестораны худалдан авалт, үйлдвэрлэл болон борлуулалтад ашиглагдах бүх төрлийн бүтээгдэхүүн, түүхий эд, бэлдэцийг нэгдсэн системд бүртгэж, тохируулах үндсэн хэсэг юм.
Нэгдсэн бүртгэл үүсгэх: Борлуулах бэлэн хоол, ундаа болон тэдгээрийн орцод орох түүхий эд, бэлдэцийг нэг бүрчлэн бүртгэнэ.

ПОС борлуулалтын тохиргоо: Кассчны дэлгэцэнд харагдах бүтээгдэхүүнийг тохируулж, түүхий эд болон бэлдэцийг кассаас шууд зарагдахаас сэргийлнэ.

Үнэ болон өртгийн хяналт: Бараа тус бүрийн зарах үнэ, худалдан авалтын өртөг, хэмжих нэгж болон нөөцийн үлдэгдлийг нэг дороос хянана. baraa

Баруун дээд хэсэгт Бүлэг, Төрөл, ПОС борлуулалт шүүлтүүр, татах ба импортлох товч, мөн шинэ бараа бүртгэх «Шинэ бараа» товч байрлана.

Шүүлтүүр ба Шинэ бараа товч

Жагсаалтын үндсэн баганууд болон тэдгээрийн утга

Код / Баркод: Барааг системд болон касс дээр хурдан хайж олоход зориулагдсан дахин давтагдашгүй дугаар.
Барааны нэр: Бүтээгдэхүүн болон түүхий эдийн нэр.
Бүлэг / Меню ангилал: Барааг системд болон кассын цэсэнд ангилан харуулах ангилал (жишээ нь: Кофе, Салад, Үндсэн түүхий эд гэх мэт).
Төрөл: Барааны ашиглагдах зориулалтын ангилал: Бүтээгдэхүүн: Кассаар шууд борлуулагдах бэлэн хоол, ундаа.
Материал: Хоолны орцод орох түүхий эд эсвэл бэлдэц.
Хэмжих нэгж: Барааны зарцуулалт болон үлдэгдлийг тооцох нэгж (Ширхэг, Грамм, Литр, Килограмм).
Үлдэгдэл / Өртөг: Агуулахад байгаа бодит тоо хэмжээ болон нэгжийн худалдан авсан өртөг.
Зарах үнэ: КАССР/ПОС дээр борлуулагдах үндсэн үнэ.
Технологийн карт: Тухайн бараанд орц (жороо) холбосон эсэхийг харуулна.
ПОС-оор борлуулах: Кассын төхөөрөмжийн дэлгэцэнд тухайн бараа харагдах эсэхийг тохируулна.
Төлөв: Бараа идэвхтэй ашиглагдаж байгаа эсэхийг харуулна (Идэвхтэй / Идэвхгүй).