Skip to main content

Бараа материалын бүртгэл үүсгэх заавар

Бараа материалыг төрөл, шинж чанараар нь ангилан бүлэглэснээр тайлан тооцоо гаргах, орц найрлага тохируулах болон нөөцийн хяналт хийхэд илүү хялбар болно.

БАРААНЫ БҮЛЭГ​

Бараа материалыг нэмэхээс өмнө БАРААНЫ БҮЛЭГ хэсгийг үүсгэх хэрэгтэй энэ нь бүлгийн тохиргоо ба агуулахын хяналт, үлдэгдэл болон өртгийг ухаалаг, оновчтой хянах, ашиглалтын зориулалт, шинж чанараар нь салгаж тохируулахад нэн чухал. Бүлгийг зөв үүсгэснээр тооллого хурдсах, тайлан цэгцтэй гарах болон алдагдал зөрүүг шууд илрүүлэх боломж бүрдэнэ.

Дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах + Бүлэг нэмэх гэсэн хар товчлуур дээр дарна.

Buleg Buleg

Үндсэн ангилал: Үндсэн бүлэг болгох уу, эсвэл өөр бүлгийн доторх дэд ангилал болгох уу гэдгийг сонгоно.

Харагдах хүрээ: Тухайн бүлгийг бүх салбарт харуулах уу, эсвэл тодорхой салбарт ашиглах уу гэдгийг тохируулна.

Нэр / Англи нэр: Бүлгийн нэрийг монгол болон англи хэлээр оруулна (жишээ нь: Үндсэн түүхий эд материал/ Raw Material

Дараалал ба Өнгө: Систем болон POS дээр хэд дэх дараалалд, ямар өнгөтэй харагдахыг сонгоно.

Тайлбар: Шаардлагатай бол нэмэлт тайлбар бичнэ.

Идэвхтэй: Системд шууд ашиглахаар идэвхжүүлэх эсэхийг шийднэ.

Бүх мэдээллийг бөглөсний дараа баруун доод өнцөгт байрлах "Үүсгэх" товчийг дарснаар шинэ бүлэг хадгалагдана.

Үүсгэсэн бүлэг жагсаалтад нэмэгдэж, харьяалагдах барааны тоо, салбар, түвшин, төлөвтэйгээ харагдана.

Барааны бүлгийн жагсаалт

БАРААНЫ ТӨРӨЛ

Систем дэх "Бараа төрөл" хэсэг нь таны оруулж буй зүйлсийг санхүү болон агуулахын бүртгэлийн хувьд ямар шинж чанартай болохыг нь системд ойлгуулж өгч байгаа суурь ангилал юм.

Бүтээгдэхүүн: Бэлэн болсон, шууд хэрэглэгчид зарах зориулалттай бараа эсвэл хоол/ундаа. Онцлог: Агуулахад үлдэгдэл тоологдно. Жортой (recipe) байж болох ба зарах үед дагалдах түүхий эдүүд нь агуулахаас хасагддаг. torol Материал: Хоол, ундаа эсвэл бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг түүхий эд, туслах материал. Онцлог: Шууд зарахгүй, харин орлого авч агуулахад хадгална. Жорд орж зарлагагдана. torol Үйлчилгээ: Тайлбар: Физик бараа биш, бодитоор тоологдохгүй бөгөөд ажил, үйлчилгээний хөлс. Агуулахын үлдэгдэл тоологдохгүй, орлого/зарлага хийгдэхгүй. Зарахад зөвхөн орлого болж бүртгэгдэнэ. torol Дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах Шинэ төрөл + товчлуур нь системийн үндсэн 3 төрлөөс (Бүтээгдэхүүн, Материал, Үйлчилгээ) гадна шаардлагатай нэмэлт ангилал, төрлийг үүсгэх зориулалттай. torol Хэрхэн нэмэх вэ? Баруун дээд талын Шинэ төрөл + товчлуур дээр дарж орно. Нээгдэх цонхонд шинээр үүсгэх төрлийн Нэр (болон шаардлагатай бол Код)-ийг оруулна. Үүсгэх товчийг дарснаар жагсаалтад нэмэгдэнэ. torol

Хэмжих нэгж​

"Хэмжих нэгж" хэсэг нь танай бараа материал, түүхий эдийг бүртгэх, өртөг бодох, тоолох болон жорд оруулахад ашиглах хэмжилтийн суурь нэгжүүдийг тодорхойлж байгаа хэсэг юм.

Тоо ширхэгийн хэмжигдэхүүн

Ширхэг (pcs / ш / Piece):

Тайлбар:Шингэн эсвэл граммаар хэмжих боломжгүй, нэг бүрчлэн тоологддог бүтээгдэхүүнд ашиглана. hemjih Жингийн хэмжигдэхүүн

Грамм (g / г / Gramm):Тайлбар: Бага хэмжээгээр ордог түүхий эд, хоол болон ундааны жор (recipe)-д ашиглахад тохиромжтой суурь нэгж hemjih Килограмм (kg / кг / Kilogramm):Тайлбар: Агуулахад их хэмжээгээр худалдан авалт хийж орлогодоход ашиглах нэгж. hemjih Эзэлхүүний (Шингэний) хэмжигдэхүүн

Миллилитр (ml / мл / Millilitre):Тайлбар: Жорд болон бага хэмжээний шингэн зүйлийг нарийн хэмжихэд ашиглах суурь нэгж. hemjih Литр (l / л / Litre):Тайлбар: Агуулахын худалдан авалт болон савлагаатай шингэн зүйлийг том хэмжээгээр бүртгэхэд ашиглана. hemjih Яагаад заавал эдгээр нэгжүүд хэрэгтэй вэ?

Автомат хөрвүүлэлт: Та агуулахдаа 1 Килограмм мах орлогодоход, хоолны жор дээрээ 250 Грамм гэж оруулсан ч систем цаанаа шууд зөв хөрвүүлж (1000г-аас 250г-ыг хасч) агуулахын үлдэгдлийг яг таг бодно.

Барааны өртөг зөв бодогдох: Ингэж нэгжээр нь нарийн салгаснаар нэг аяга кофе эсвэл нэг порц хоолонд орж байгаа түүхий эдийн яг бодит өртөг автомат бодогддог.

БАРАА БАЙРШИЛ​

"Бараа байршил" хэсэг нь танай байгууллагын бараа материал, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн хаана хадгалагдаж эсвэл байршиж байгааг физик болон логик бүсчлэлээр нь бүртгэх зориулалттай.

"Бараа байршил" зааж өгөхийн ач холбогдол:

  • Тооллого ба Хөдөлгөөнийг хялбарчлах:

Барааг зөвхөн нэг ерөнхий "Агуулах"-д бүртгэхээс гадна тухайн агуулах доторх тавиур, бүсээр нь салгаснаар тооллого хийх болон бараа хайж олоход маш хурдан болно.

  • Агуулахын эмх цэгц:

Хоолны түүхий эд, цэвэрлэгээний бодис, хөлдөөсөн бүтээгдэхүүн гэх мэт өөр өөр нөхцөлд байх ёстой зүйлсийг тус тусын байршилд хуваарилж хянана.

  • Захиалга авах болон бэлтгэх хурд:

Ресторан, бар, гал тогооны хувьд ямар түүхий эд ямар хөргөгч эсвэл тавиур дээр байгааг тодорхой болгодог.

Үндсэн агуулах (Main Warehouse)

Нийлүүлэгчдээс их хэмжээгээр ирж буй худалдан авалт, Орлогын бараа материалыг анхлан хүлээн авч хадгалах байршил.

Гал тогоо (Kitchen / Kitchen Storage)

Хоол үйлдвэрлэлд шууд ашиглагдах өдөр тутмын түүхий эд, бага хэмжээний нөөцийг байршуулах хэсэг.

Бар агуулах (Bar / Bar Storage)

Кофе, ундаа, коктейль, пиво зэрэг барын хэсэгт бэлтгэгдэх шаардлагатай түүхий эдийг байршуулах хэсэг.

bairshil Шинээр байршил нэмэх заавар: Дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах + Шинэ байршил товчийг дарна.

Нэр: Байршлын нэрийг оруулна (жишээ нь: Гал тогооны агуулах).

Код: Системд тухайн байршлыг тодорхойлох богино код оруулна (жишээ нь: LOC01). Баруун талын "Код авах" товчийг дарж системээс автомат код женерейт хийлгэж болно.

Тайлбар: Шаардлагатай бол нэмэлт тэмдэглэл, зааварчилгааг бичнэ (заавал биш).

Бүх салбарт нээлттэй: Хэрэв идэвхжүүлбэл (Тийм) энэ байршлыг байгууллагын бүх салбар дундаа нэгдсэн агуулах байдлаар харж, ашиглах боломжтой болно.

Идэвхтэй: Идэвхтэй (Тийм) байлгаснаар барааны орлого, зарлага, хөдөлгөөний маягтууд дээр тус байршил сонгогдох боломжтой болно.

Мэдээллээ бөглөж дуусаад баруун доод өнцөгт байрлах "Хадгалах" товчийг дарснаар шинэ байршил бүртгэгдэнэ.

bairshil

БАРАА НЭМЭХ​

Зүүн талын үндсэн цэсээс Бараа материал- Бараа хуудсыг сонгоно. Хуудасны баруун дээд хэсэгт байрлах + Шинэ бараа товчийг дарна.

Бараа нэмэх цонход дараах үндсэн мэдээллүүдийг оруулна:

Барааны код: Системээс автоматаар үүсгэх эсвэл байгууллагын ашигладаг кодоор гараар оруулна (дээд тал нь 10 тэмдэгт).

Барааны нэр: Бүтээгдэхүүн эсвэл материалын нэрийг тодорхой бичнэ (жишээ нь: Burger set, Гахайн мах, Coca Cola гэх мэт).

Барааны бүлэг: Тухайн барааны харьяалагдах бүлгийг сонгоно (жишээ нь: 2-р хоол, Мах, Тос, Соус, Жимс гэх мэт).

Барааны төрөл:

Бүтээгдэхүүн: POS-оор шууд зарагдах эцсийн бүтээгдэхүүн эсвэл технологийн карттай хоол.

Материал: Хоол, бүтээгдэхүүний орц найрлагад орох түүхий эд.

Үйлчилгээ: Материаллаг бус ажил, үйлчилгээ.

Хэмжих нэгж: Барааны тоологдох эсвэл хэмжигдэх нэгжийг сонгоно (Ширхэг, Грамм, Килограмм, Миллилитр гэх мэт).

Үнэ ба Өртөг:

Зарах үнэ: POS-оор борлуулах үнийг оруулна (Материал ба үйлчилгээнд шаардлагагүй бол хоосон орхиж болно).

Өртөг: Барааг худалдан авсан нэгж өртгийг оруулна.

ПОС-оор борлуулах эсэх: Тухайн барааг кассын машин (POS) дээр харуулж, шууд борлуулах шаардлагатай бол идэвхжүүлнэ. baraa baraa Мэдээллийг бүрэн шалгасны дараа Хадгалах товчийг дарснаар шинэ бараа жагсаалтад нэмэгдэнэ.

Шинэ бараа бүртгэх алхамчилсан заавар

Бүртгэлийн явц (Баруун дээд ба Зүүн талын цэс)

Бараа нэмэх үйл явц нь 3 алхамтай:

Барааны мэдээлэл (Заавал бөглөнө) — Үндсэн мэдээлэл, зарах үнэ, төлөв тохируулах.

Технологийн карт (Сонголтоор) — Тухайн бараа нь хоол эсвэл бэлэн бүтээгдэхүүн бол орц найрлагыг бүртгэнэ.

Үлдэгдэл (Сонголтоор) — Анхны үлдэгдлийн тоо хэмжээг оруулна.

Талбаруудын тайлбар: baraa

  • Код: Системээс автоматаар үүсгэх эсвэл байгууллагын дотоод кодоор солих боломжтой (Жишээ нь: 0092).

  • Нэр * (Заавал): Бараа эсвэл түүхий эдийн тодорхой нэрийг бичнэ (Жишээ нь: Гурил, Гурилтай шөл).

  • Бүлэг * (Заавал): Барааны хамаарах үндсэн ангилал/бүлгийг сонгоно (Баруун талын + товчоор шинэ бүлэг нэмж болно).р * (Заавал): Бараа эсвэл түүхий эдийн тодорхой нэрийг бичнэ (Жишээ нь: Гурил, Гурилтай шөл).

  • Меню ангилал: Ресторан/POS дээр менюний аль ангилалд харагдахыг тохируулна.

  • Төрөл * (Заавал): Барааны зориулалтын төрлийг сонгоно (Жишээ нь: Бүтээгдэхүүн, Түүхий эд, Үйлчилгээ гэх мэт).

  • Хэмжих нэгж * (Заавал): Барааны тоологдох эсвэл хэмжигдэх нэгж (кг, гр, ш, л). baraa Зарах үнэ

Төв салбар: Сонгосон салбар бүрт зарах үнийг тусад нь тогтооно.

Хоосон орхисон тохиолдолд систем барааг өртгөөр нь санал болгоно. Салбар нэмэх товчоор бусад салбаруудын зарах үнийг оруулж болно.

Харагдах байдал, борлуулалт

Харагдах хүрээ: Барааг зөвхөн тухайн салбарт эсвэл Бүх салбар-т харагдахаар тохируулна.

Байршил: Бараа байрших агуулах эсвэл цэгийг сонгоно (Агуулах, Тек, Үндсэн агуулах нэгдсэн).

Санамж: Байршил сонгоогүй тохиолдолд үлдэгдэл нийт дүнгээр хөтлөгдөнө. ПОС-оор борлуулах: Тухайн бараа кассын машин (POS) дээр зарагдах бол Идэвхтэй болгоно.

Төлөв: Идэвхтэй (хөдөлгөөнд ашиглагдана) эсвэл Идэвхгүй (түр ашиглахгүй) төлвийг сонгоно. baraa

Бүх мэдээллийг бөглөсний дараа баруун доод хэсэгт байрлах «Нэмэх →» товчийг дарж барааг хадгална.

Бараа нэмэх товч

Эхний үлдэгдэл оруулах​

Системийг хэрэглэж эхлэх үеийн бараа материалын үлдэгдлийг байршил тус бүр дээр бүртгэнэ. Байршил тутамд нэг баримт үүснэ.

Цэсний зам: Бараа материал → Эхний үлдэгдэл

Жагсаалтад баримт бүрийн огноо, байршил, мөрийн тоо, нийт өртөг, тайлбар харагдана. Мөрийг дэлгэхэд баримтад орсон бараанууд харагдана.

Эхний үлдэгдлийн жагсаалт

  1. Баруун дээд хэсгийн «+ Шинэ эхний үлдэгдэл» товчийг дарна.
  2. Огноо, Бараа байршил-ыг сонгож, шаардлагатай бол Тайлбар бичнэ.
  3. Барааны жагсаалт хэсэгт бараа бүрийн тоо хэмжээ, нэгж өртгийг оруулна. Мөр нэмэх бол «+ Нэмэх» товчийг дарна.
  4. «Хадгалах» товчийг дарна.

Олон бараатай бол Excel загвараар нэг дор оруулж болно. «Загвар татах» товчоор хоосон загварыг татаж авна.

Загвар татах

Загвараа бөглөсний дараа «Импортлох» товчоор файлаа оруулна.

Импортлох