Танилцуулга
Benu Cloud System гэж юу вэ? Benu Cloud System нь рестораны өдөр тутмын үйл ажиллагаа, агуулахын бүртгэл, орц жорын нарийн өртөг бодолт, ажилтны зохион байгуулалт болон санхүүгийн нэгдсэн тайланг нэг дороос цэгцтэй удирдах зориулалттай Рестораны Менежментийн Нэгдсэн Систем юм.
Сервер худалдаж авах шаардлагагүй: Компьютер дээрээ программ суулгах эсвэл байгууллага дээрээ өндөр үнэтэй сервер тоног төхөөрөмж худалдан авч байршуулах шаардлагагүй.
Хаанаас ч ажиллах боломжтой: Интернэт л байвал заавал оффист эсвэл касс дээрээ байх албагүй бөгөөд гар утас, таблет, компьютер гээд ямар ч төхөөрөмжөөс нэвтэрч ажиллах боломжтой.
Өгөгдөл алдагдах эрсдэлгүй: Компьютер эвдрэх, вирустах эсвэл цахилгааны хязгаарлалт зэрэгт таны борлуулалт, санхүүгийн мэдээлэл устахгүй. Бүх өгөгдөл найдвартай серверт (Cloud) хадгалагддаг.
Автомат шинэчлэлт: Программын шинэчлэлт болон аюулгүй байдлын хамгаалалт цаанаасаа автоматаар хийгддэг тул тусгай IT инженер ажиллуулж цаг зав, мөнгө зарцуулах шаардлагагүй.
Бодит цагийн хяналт (Real-time): Борлуулалт, барааны үлдэгдэл болон тайлангууд шууд шинэчлэгддэг тул та бизнесийнхээ нөхцөл байдлыг цаг тухайд нь шууд харах боломжтой.
СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ
Нэгдсэн удирдлага: Олон тусдаа хөтөч эсвэл программ дамжих шаардлагагүйгээр агуулахын хөдөлгөөнөөс эхлээд санхүүгийн тайлан хүртэлх процессыг нэг дор төвлөрүүлнэ.
Агуулахын хяналт: Орлого, зарлага, дотоод хөдөлгөөн болон тооллогыг цаг тухайд нь хийснээр бараа материалын үрэгдэл, алдагдлаас бүрэн сэргийлнэ.
Цаг хугацааны хэмнэлт: Автоматжуулсан систем нь ажилтнуудын механик ажиллагааг багасгаж, удирдлагад шийдэр гаргахад шаардлагатай тайлан мэдээг шууд гаргаж өгнө.