Skip to main content

Байгууллага бүртгүүлэх

Байгууллага бол танай ресторан, салбар, ажилтнуудыг нэгтгэн удирдах үндсэн нэгж юм. И-мэйлээ баталгаажуулсны дараа байгууллагын мэдээллээ хүсэлт болгон илгээнэ. Benu-гийн админ хүсэлтийг шалгаж батлахад систем нээгдэнэ.

Хэнд: бүртгэл үүсгэж, и-мэйлээ баталгаажуулсан хэрэглэгч. Бэлдэх зүйл: байгууллагын (эсвэл хувь хүний) регистрийн дугаар, ТТД, холбоо барих утас, хаяг.

Алхам 1. Регистрээр мэдээлэл татах​

«Шинэ байгууллага үүсгэх» маягтын эхний талбар нь «Регистрийн дугаар».

Шинэ байгууллага үүсгэх маягт

  1. Регистрийн дугаараа оруулна:
    • Байгууллага — 7 оронтой тоо (жишээ: 6183886)
    • Хувь хүн — 2 кирилл үсэг + 8 орон (жишээ: УБ12345678)
  2. «Хайх» товч (эсвэл Enter) дарна.
  3. Систем татварын албаны лавлахаас мэдээллийг татна:
    • «Байгууллага олдлоо» (хувь хүн бол «Татвар төлөгч олдлоо») — нэр, ТТД, НӨАТ төлөгч эсэх, хот тохижилтын татвар төлөгч эсэх автоматаар бөглөгдөнө.
    • «ТТД олдсон ч дэлгэрэнгүй мэдээлэл олдсонгүй» — зөвхөн ТТД бөглөгдөнө. Нэрээ гараар бичнэ.

Регистрээр хайх

note

Регистрээр хайх нь заавал биш, гэхдээ НӨАТ болон хот тохижилтын татвар төлөгч эсэх нь зөвхөн энэ хайлтаар бөглөгддөг. И-баримт зөв гарахын тулд регистрээ хайж оруулахыг зөвлөж байна.

Алхам 2. Үлдсэн мэдээллийг бөглөх​

ТалбарЗаавалТайлбар
Байгууллагын нэрТиймКомпани эсвэл бизнесийн нэр. Хувь хүний регистр оруулсан бол «Овог, нэр» гэж харагдана. Дараа өөрчилж болно.
И-мэйл—Бүртгэлийн и-мэйлээр автоматаар бөглөгдөх тул засах боломжгүй.
УтасТиймМонголын дугаар 8 оронтой (жишээ: 99112233). Гадаадын дугаарыг + угтвартай бичнэ.
Татварын дугаарТиймТТД. Регистрээр хайхад автоматаар бөглөгдөнө, эс бөгөөс гараар оруулна (зөвхөн тоо).
Үйл ажиллагааны чиглэлТийм8 сонголтын нэг: Ресторан, Кофе шоп, Түргэн хоол, Lounge · бар, Бэйкери, Дэлгүүр, Караоке, Амралтын газар. Анхдагч нь Ресторан.
ХаягҮгүйАймаг/Хот → Дүүрэг/Сум → Хороо/Баг дарааллаар сонгоод «Гудамж, байр, тоот»-оо бичнэ.

Байгууллагын мэдээлэл

Үйл ажиллагааны чиглэл яагаад чухал вэ

POS-ийн дэлгэц, боломжууд энэ чиглэлийн дагуу тохируулагдана (жишээ нь ресторанд ширээ, гал тогоо; дэлгүүрт баркод). Таны сонголт бол санал — эцсийн чиглэлийг Benu-гийн админ батлахдаа тогтооно. Батлагдсаны дараа байгууллагын чиглэлийг өөрчлөх бол Benu-тэй холбогдоно.

Хаяг, регистрээ одоо бөглөөрэй

Хаяг, регистр заавал биш ч тохируулгын хөтчийн эхний алхам «Байгууллагын мэдээлэл бөглөх» нь регистр, утас, гудамж/байр/тоот гурвуулаа бөглөгдсөн үед л дуусна. Энд бөглөвөл дараа нь дахин оруулах шаардлагагүй.

Алхам 3. Хүсэлт илгээх​

«Хүсэлт илгээх» товчийг дарна. Заавал талбар дутуу бол «Заавал бөглөх талбар дутуу байна» мэдэгдэл гарч, дутуу талбарууд улаанаар тодорно.

Хүсэлт илгээх товч

Хүсэлт амжилттай илгээгдмэгц «Хүсэлт тань бидэнд ирлээ» дэлгэц гарна.

Хүсэлт хянагдаж байна

Хүсэлтийн төлөв​

Дэлгэц дээрУтгаТа юу хийх вэ
Хүсэлт тань бидэнд ирлээАдмин шалгаж байна. Ихэвчлэн 1 ажлын өдрийн дотор хариу гарна.Хүлээнэ. Дахин хүсэлт илгээх шаардлагагүй.
Хүсэлт цуцлагдсанХүсэлт цуцлагдсан.«Дахин хүсэлт илгээх» товчоор шинэ хүсэлт илгээнэ. Товч таныг энэ дэлгэц рүү буцаавал Benu-гийн тусламжтай холбогдоно.
Хүсэлт хориглогдсонАдмин хүсэлтийг хориглосон.Шалтгааныг Benu-гийн тусламжаас тодруулна.
Батлагдсан эсэхийг хуудсаа шинэчилж шалгана

Хүлээлгийн дэлгэц өөрөө шинэчлэгддэггүй. Хүсэлт батлагдсан эсэхийг мэдэхийн тулд хуудсаа шинэчилнэ үү (F5 эсвэл хөтчийн ⟳ товч). Батлагдсан бол шинэчилмэгц систем нээгдэнэ.

Батлагдсаны дараа юу бэлэн болох вэ​

Админ хүсэлтийг батлахад систем дараахыг автоматаар үүсгэнэ:

  • Байгууллага — таны илгээсэн мэдээллээр.
  • Төв салбар — анхны салбар. Нэрийг нь дараа нь Тохиргоо → Салбар хэсгээс өөрчилж болно.
  • Эрхийн 3 дүр — «Байгууллагын эзэн», «Салбарын менежер», «Кассчин».
  • Таны эрх — та «Байгууллагын эзэн» болж, бүх эрхтэй болно.
  • Таны ажилтны бүртгэл — Ажилтан жагсаалтад таны нэр анхны ажилтнаар (EMP-0001) орно.

Үүний дараа Эхлэл самбар нээгдэж, тохируулгын 7 алхмаар хөтөлнө.

Алдааны мэдэгдэл ба шийдэл​

МэдэгдэлШалтгаан ба шийдэл
Эхлээд регистрийн дугаар оруулна уу«Хайх»-ыг дарахаас өмнө регистрээ бичнэ.
Регистрийн дугаар буруу байна…Байгууллага 7 оронтой тоо, хувь хүн 2 кирилл үсэг + 8 оронтой эсэхийг шалгана.
Регистрийн дугаараар ТТД олдсонгүй (…)Энэ регистрээр татварын лавлахад ТТД бүртгэлгүй байна. Дугаараа шалгана; зөв бол нэр, ТТД-гээ гараар бөглөөд үргэлжлүүлнэ.
Утасны дугаар буруу байна…8 оронтой Монгол дугаар эсвэл + угтвартай гадаад дугаар оруулна.
Идэвхтэй хүсэлт хянагдаж байнаТанай өмнөх хүсэлт шалгагдаж байгаа тул шинийг илгээх боломжгүй. Хариуг хүлээнэ.