Бүртгэл үүсгэх
Benu Cloud System-ийг ашиглаж эхлэхийн тулд эхлээд хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, и-мэйл хаягаа баталгаажуулна. Энэ бүртгэлээр та дараа нь байгууллагаа бүртгүүлж, системийн эзэн болно.
Хэнд: ресторан, бизнесийн эзэн, системийг анх нээж буй хүн. Хугацаа: 2–3 минут.
Кассчин, менежер зэрэг ажилтнуудад байгууллагын эзэн системээс нэвтрэх эрх олгодог. Ажилтан өөрөө бүртгэл үүсгэхгүй — Нэвтрэх ба нууц үг сэргээх хэсгийг үзнэ үү.
Алхам 1. Бүртгэлийн маягт бөглөх
- Хөтчөөрөө admin.benu.mn хаягаар орно.
- Нэвтрэх хуудасны доод хэсгийн «Бүртгүүлэх» холбоосыг дарна.
- «Бүртгэл үүсгэх» маягтыг бөглөнө:
| Талбар | Тайлбар |
|---|---|
| И-мэйл хаяг | Өдөр бүр шалгадаг идэвхтэй хаяг. Баталгаажуулах код болон нууц үг сэргээх код энэ хаяг руу ирнэ. |
| Нууц үг | Доорх шаардлагыг хангасан нууц үг. |
| Нууц үг давтах | Нууц үгээ дахин яг ижил бичнэ. |
Маягтын доор нууц үгийн шаардлагууд жагсаалтаар харагдах ба хангагдсан нь ногоон тэмдэглэгээтэй болно:

- Хамгийн багадаа 8 тэмдэгт
- Дор хаяж нэг том үсэг
- Дор хаяж нэг тоо
- Дор хаяж нэг тусгай тэмдэгт (!@#$…)
- Түгээмэл үг, имэйл агуулаагүй —
password,qwerty,123456зэрэг үг болон и-мэйл хаягийнхаа хэсгийг ашиглахгүй - Хоёр нууц үг таарч байна
Бүх шаардлага хангагдмагц «Бүртгүүлэх» товч идэвхжинэ. Товчийг дарахад таны хаяг руу 6 оронтой баталгаажуулах код илгээгдэнэ.

Алхам 2. И-мэйл хаягаа баталгаажуулах
- «И-мэйл баталгаажуулах» дэлгэц нээгдэж, кодыг аль хаяг руу илгээснийг харуулна.
- И-мэйлээ нээж, «BENU баталгаажуулах код» гарчигтай захидлаас 6 оронтой кодыг олно.
- Кодыг 6 нүдэнд оруулна. 6 дахь цифрийг бичмэгц код автоматаар шалгагдана — «Баталгаажуулах» товчийг дарах шаардлагагүй.


Код зөв бол «Амжилттай баталгаажлаа» мэдэгдэл гарч, байгууллага бүртгүүлэх хуудас руу шилжинэ.
Дэлгэцэн дээр «Код 05:00 -ийн дараа хүчингүй болно» гэж үлдсэн хугацаа харагдана. Хугацаа дуусмагц «Дахин илгээх» товч идэвхжиж, шинэ код авна. Шинэ код илгээгдмэгц өмнөх код хүчингүй болно.

- И-мэйлийнхээ Spam / Promotions хавтсыг шалгана уу.
- Бүртгүүлсэн хаягаа зөв бичсэн эсэхээ шалгана уу. Буруу бол «Өөр хаягаар нэвтрэх» холбоосоор гарч дахин бүртгүүлнэ.
- «Gmail руу очих» товч зөвхөн Gmail-ийг нээнэ. Өөр шуудан ашигладаг бол түүнийгээ шууд нээнэ үү.
Дараа нь нэвтэрвэл
Хэрэв кодоо оруулалгүй хаасан бол дахин нэвтрэхэд систем таныг баталгаажуулах дэлгэц рүү автоматаар буцаана. Өөр төхөөрөмж, хөтчөөс эсвэл 5 минутын дараа орсон бол «Кодны хугацаа дууссан» гэж харагдана — «Дахин илгээх» товчоор шинэ код авна.
Алдааны мэдэгдэл ба шийдэл
| Мэдэгдэл | Шалтгаан ба шийдэл |
|---|---|
| Энэ и-мэйл хаяг аль хэдийн бүртгэлтэй байна. Нэвтэрнэ үү. | Энэ хаягаар өмнө нь бүртгүүлсэн. Нэвтэрнэ үү; нууц үгээ мартсан бол сэргээнэ. |
| Нууц үг сул байна. Доорх шаардлагуудыг хангана уу. | Жагсаалтын бүх шаардлага ногоон болтол нууц үгээ өөрчилнө. |
| И-мэйл хаяг буруу байна. | Хаягийн бичвэрийг шалгана (@ болон домэйн). |
| Хэт олон удаа оролдлоо. Түр хүлээгээд дахин оролдоно уу. | Хэдэн минут хүлээгээд дахин оролдоно. |
| Код буруу байна. Дахин шалгана уу. | Хамгийн сүүлд ирсэн захидлын кодыг оруулна. |
| Кодны хугацаа дууссан. Шинэ код авна уу. | «Дахин илгээх» товчоор шинэ код авна. |